/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ХИЙЖ ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ХИЙЖ ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА.

Тус цагдаагийн газраас өнөөдөр 2021 оны тайлангийн хурлаа зохион байгуулж оны хөдөлмөрийн аварга, ажил мэргэжлийн аварга алба хаагчдаа шалгарууллаа. Тус цагдаагийн газар нь Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг амжилттай ханган ажиллалаа.

Тайлангийн хуралд Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ нар оролцлоо.
Хурлыг нээж Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат үг хэлж өнгөрөгч 2021 онд тус цагдаагийн газраас зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайланг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар санал, дүгнэлт хийж, 2021 онд хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдад шагналыг гардууллаа.
-“Оны тэргүүний тасаг”-аар цагдаагийн дэд хурандаа Д.Баясгалан даргатай Мөрдөн байцаах тасаг
-“Шилдэг удирдагч”-аар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ганболд
- “Хөлдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мягмарсүрэн
Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Чагнаадорж
- “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар
Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг
Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Даваадорж,
Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Ганчимэг,
Сэтгэл зүйч, цагдаагийн ахмад Ч.Сүрэнхорлоо,
Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Өлзийбуян,
Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Мөнхбат,
Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц.Жамсран,
Олон нийтийн цагдаа Б.Наранболд
-“Оны онцлох алба хаагч”-аар
Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Лхагвабаяр, Өндөршил сум дахь цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ууганбаатар нар шалгаран шагнагдлаа. Шагнагдсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна