/ / НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

     Дундговь аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх зорилгоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулагдлаа.

     Өдөрлөгт тус цагдаагийн газраас 2021 оны 03 дугаар улиралд зохион байгуулсан ажлын тайлан, гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд болон аймгийн хэмжээнд зохион байгуулж буй нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг иргэд, төрийн албан хаагч, оюутан сурагчдад сурталчилж, иргэдээс байгууллага алба хаагчийн үйл ажиллагааны талаар санал асуулга авлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна