/ / САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус Цагдаагийн газрын 2021 оны 04 дүгээр улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгуулж, Цагдаагийн газрын 2021 оны сахилга, ёс зүйн нөхцөл байдлын талаар танилцуулж, тасгийн дарга нараас хариуцсан алба хаагчидтайгаа хэрхэн ажилласан, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөнийг шинэлэг байдлаар алба хаагчдыг бүлэгт хувааж, алба хаагчдын гаргасан сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох чиглэлээр кэйс дээр багт хуваан ажиллуулж хэлэлцүүлэг явууллаа.
Зөвлөгөөнөөс “Ёс зүйтэй цагдаагийн төлөө” аяныг ирэх 2022 онд Цагдаагийн газрын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гаргалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна