/ / АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛНА

АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор “Нягтлан бодогч”, “Цагдаа жолооч”, “Хэв журмын цагдаа” мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахтай холбоотойгоор иргэдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

Бүртгэл явагдах хугацаа:
• 2021.12.27-оос 2022.01.20-ны өдрийг хүртэл
Ерөнхий тавигдах шаардлага:
• “Нягтлан бодогч” орон тоонд: “Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засагч” мэргэжилтэй, мэргэжлээрээ 4-өөс доошгүй жил ажилласан, 170 см-ээс дээш өндөртэй 35 хүртэл насны эрэгтэй
• “Хэв журмын цагдаа, цагдаа жолооч” орон тоонд: Бүрэн дундаас дээш боловсролтой, цэргийн алба хаасан, 170 см-ээс дээш өндөртэй 30 хүртэл насны эрэгтэй.
• Эрүүл чийрэг
• Шивээс, сорвигүй
• Ял шийтгэл эдэлж байгаагүй байх.
Сонирхож буй иргэд цагдаагийн газарт ирж уулзах буюу 88106645, 88018587 утсаар холбогдоно уу.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна