/ / БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТАД ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЖ БАЙНА

БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТАД ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЖ БАЙНА

БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТАД ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЖ БАЙНА
Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, хамгаалалт, зохицуулалт хийж ажиллаж байна.
Мөн аймгийн Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчдаас нэмэлтээр хамтран үүрэг гүйцэтгэж байна.
Наадамчин олон та бүхэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас тавьж буй хууль ёсны шаардлага, зөвлөмжийг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандаж, гэмт хэрэг, зөрчилгүй, эрсдэлгүй сайхан наадаарай.
Дундговь аймгийн нийт ард иргэд, нутгийн зон олондоо аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна