/ / ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА.

ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА.

 
      Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр аймгийн хэмжээнд 54 цэгт 134 алба хаагч 54 тээврийн хэрэгсэлтйгээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Улсын онцгой комиссын зөвшөөрөлтэй /хүнс, ачаа тээвэр, эмнэлэг, гачигдал, албан томилолт.../ 257 тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, 259 тээврийн хэрэгсэл тус аймгийн нутаг дэвсгэрээс гарах үеийн хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байна.
       Цагдаагийн газрын удирдлагаас үүрэг гүйцэтгэлийн явц, байдал үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцлаа.
      Иргэд та бүхэн Улсын онцгой комиссын шийдвэрийг сахин биелүүлж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна