/ / ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН “ОХИДЫН ИНЭЭМСЭГЛЭЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН “ОХИДЫН ИНЭЭМСЭГЛЭЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 
      Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нэгдсэн эмнэлэгийн дэргэдэх өсвөр үеийн танхим, Дэлхийн монгол эх үрсийн нийгэмлэгтэй хамтран өсвөр насны охидод тулгамддаг асуудлыг гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, өөрийгөө хамгаалах чадварт суралцуулах зорилгоор “ОХИДЫН ИНЭЭМСЭГЛЭЛ” өдөрлөгийг Сайнцагаан сумын ЕБС, МСҮТ-ийн 350 охидыг хамруулан зохион байгууллаа.
      Өдөрлөгөөр охидын үзэл бодлыг зураг, шүлэг, эссэ бичлэгийн аргыг ашиглан сонсож, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны охидын сэтгэлзүйн онцлог, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрт жирэмслэлтийн үр нөлөө, эрхээ мэдэх, стрeсс тайлах өртөөнүүдийг ажлуулж, “ОХИД БҮР ҮЗЭСГЭЛЭНТЭЙ” лекцийг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна