/ / “ЭРҮҮЛ АГААР, ЭРЧ ХҮЧ-2020” явган аялал зохион байгуулав

“ЭРҮҮЛ АГААР, ЭРЧ ХҮЧ-2020” явган аялал зохион байгуулав

   "Хандлагаа өөрчилье" арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс алба хаагчдыг цэвэр агаарт аялуулж, биеийн алжаал, оюуны ядаргааг тайлах, эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэн багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ АГААР, ЭРЧ ХҮЧ-2020” явган аялал зохион байгуулан алба хаагчдын дунд 3 төрлийн буухиа тэмцээн зохион байгууллаа.

    Тэмцээнд цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Наранбаатар ахлагчтай баг тамирчид Гутгаар байр, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Баясгалан ахлагчтай баг тамирчид Дэд байранд тус тус шалгарч өргөмжлөл, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Баярсайхан ахлагчтай баг тамирчид Тэргүүн байранд шалгарч шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна