/ / "АРХИ БА УХААРАЛ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"АРХИ БА УХААРАЛ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Дундговь аймагт 2020 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35.4 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж өмнөх оны мөн үеэс 2.2 дахин, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үeэс 81.3 хувиар өсөлттэй байгааг үндэслэн архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг иргэдийг хамруулан "АРХИ БА УХААРАЛ" нөлөөллийн арга хэмжээг цагдаагийн газраас санаачлан Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, "Дундговь-Ус" ОНӨҮГ, Улаанзагалмайн хороо, "Говийн хийморь" АА бүлэг, "Aлтан сор" салонтой хамтран зохион байгууллаа.
 
      Арга хэмжээнд Сайнцагаан сумын 20 иргэн хамрагдаж, тэдгээр иргэдийг нийтийн халуун ус, үсчинд оруулж, Улаан загалмайн хорооноос иж бүрэн шинэ хувцас олголоо.
Цагдаагийн газраас сургалтыг зохион байгуулахдаа тэдгээр иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч, гарыг нь ариутгаж, цагдаагийн газрын эмч нар цусны даралт, биeийн халууныг хэмжиж сургалтын танхимыг ариутгалын бодисоор ариутгаж зай бариулан сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд арга хэмжээнд орлцсон иргэдээс баталгаа авч "ИТГЭЛИЙН ХУУДАС" гардуулан үдийн зоог барилаа.
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна