/ Мэдээллийн ил тод байдал / Авлигын эсрэг үйл ажиллагаа / АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ

АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ

  

ЦЕГ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2016 онд хийх ажлын төлөвлөгөөтэй уялдуулан тус цагдаагийн газраас 36 заалт бүхий авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан газрын даргаар батлуулан ажиллаж байна. 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахтай холбогдуулан 2016 оны 01-р сарын 13-ны өдөр мэдүүлэг гаргах, хүлээх хариуцлага, “Цагдаагийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх” /код-139/, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” /код-140/ журмуудаар 2 цагийн сургалтыг 53 алба хаагчдыг хамруулан зохион байгуулсан.

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилан ажиллаж 53 алба хаагчаас хөрөнгө орлогын мэдүүлгийг цаасан болон цахим хэлбэрээр авч 100% баталгаажуулсан ба мэдүүлэг өгөхөөс татгалзсан болон хугацаа хожимдуулсан асуудал гараагүй.

     АТГазрын мэргэжилтэн н.Дэлгэрбаяр  2016 оны 03-р сарын 17-ний өдөр “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” сэдвээр алба хаагч нарт 2 цагийн сургалт зохион байгуулсан. ЦЕГ-аас Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Дорноговь аймагт 2016 оны 03-р сарын 23-24 ний өдрүүдэд зохион байгуулсан сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтанд ОНХАХариуцсан ахлах байгццагч, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа нарыг оролцуулсан.

   Алба хаагч нартай холбоотой авлигын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, авлига өгөхөөр оролдсон, санал болгосон, зуучилсан талаар мэдээлээгүй байна. Цагдаагийн газрын алба хаагчдаас авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон алба хаагч байхгүй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна