/ Бидний тухай / Тасгуудын танилцуулга / Замын цагдаагийн тасаг / ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

Дундговь аймгийн Цагдаагийн газар ДЯЯ-ны сайдын 1942 оны 09-р тушаалаар “Цагдан сэргийлэх анги” нэр байгуулагдаж, 1945 оноос Давга гэдэг хүн уурын тэрэгний байцаагчаар томилогдон ажилласнаас манай албаны  түүх эхэлж 1980 оныг хүртэл нэг авто техникийн байцаагч,1980 оноос 2  авто техникийн байцаагч ажиллаж байжээ. 1990 оноос зохицуулагчийн орон тоо, 2004 оноос техникийн тоо бүртгэгчийн орон тоо шинээр бий болж, 2006 оноос тасаг болон өргөжсөн байна. Одоо тус тасаг дарга, ахлах байцаагч, байцаагч 5 офицер, цагдаа - зохицуулагч 5 бүгд 10 алба хаагчийн бүрэлдхүүнтэй, автомашин 2,  станц 11, согтуурал шалгах багаж 3, компьютер 4, принтер 2, канон 2 техник хэрэгсэлтэй, ажлын 4 өрөөтэй, 24 цагийн үйл ажиллагаатай байнгын нэг посттой үйл ажиллагаа явуулж байна. Мандалговь хот нь 74,7 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, 49.5 мянган хүн амтай, Засаг захиргааны нэгжийн хувьд 15 сум, 66 багт хуваагддаг. Улсын чанартай хатуу хучилттай  260 км замтай, байгуулага, аж ахуй нэгж иргэдийн эзэмшилд  8121 тээврийн хэрэгсэл байна.Çàìûí öàãäààãèéí тасгийн даргаар Цагдаагийн дэд хурандаа Á.Óìààõàí  /2006 - 2009 он/, Цагдаагийн дэд хурандаа Д.Ганболд /2009-2013/, он Цагдаагийн ахмад М.Энхбаатар /2013-2015/, Цагдаагийн хошууч Б.Цэндзэсэм 2015 оноос,Ахлах байцаагчаар цагдаагийн хошууч Г.Болдбаатар       /1992-1999 он/, Цагдаагийн дэд хурандаа Á.Óìààõàí  /1999-2006 он/, Цагдаагийн ахмад Ð.Ëõàìñ¿ðýí /2005-2010 îí/ цагдаагийн хошууч Ц.Ариунболд 2011 оноос ажиллаж байна.

Тус тасгийн хамт олон 1986,2002 онуудад Замын цагдаагийн газрын орон нутгийн алба тасгуудын хэмжээнд ажлын үзүүлэлтээрээ 2-р байранд, 2009, 2011 онуудад Замын цагдаагийн газраас зохион байгуулагдсан шилдэг зохицуулагч тэмцээнд амжилтай оролцож дурсамж мөнгөн шагналаар шагнагдсан,Цагдаагийн байгууллагын 90 жил, Замын цагдаагийн газрын 75 жилийн ойг угтаж зохион байгуулсан “ Ажлын байр - тохилог орчин” болзолт уралдаанд амжилттай оролцож замын цагдаагийн газрын талархлын бичигээр тус тус шагнагдаж байсан байна.

Тус албанд ажиллаж байхдаа эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж Цагдаагийн дэд хурандаа Б.Умаахан, Б.Ганболд, Цагдаагийн ахлах ахлагч О.Хүүхэнбаатар нар нь Төрийн шагнал болох “Цэргийн гавьяаны одон”, 2016 онд тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Цэндзэсэм, ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Ариунболд “Цэргийн хүндэт медиалаар шагнагдсанаас гадна Засгийн газар, Яам, Цагдаагийн байгууллага аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдын хурал бусад байгууллагын шагналаар шагнагдаж хөдөлмөрөө үнэллүүлсэн олон албан хаагчид тус албанд ажиллаж байна.

ТАСГИЙН ХАМТ ОЛОН

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна