/ Бидний тухай / Тасгуудын танилцуулга / Захиргааны Удирдлагын Тасаг / ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСАГ

Тэртээ 1942 оны өвөл БНМАУ-ын Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын Дундговь аймаг дахь Цагдан сэргийлэх анги үүсэн байгуулагдсан тэр цаг үеэс аймгийн цагдаагийн байгууллага конторын 1, хорихын 2 хар гэртэйгээр төвхнөж байсан үеэс арын алба буюу одооогийн Захиргааны удирдлагын тасаг үүссэн байдаг.

Байгууллага үүсч бий болсон тэр цаг үеэс эхлэн байгууллагыг аж ахуй, санхүүгийн хувьд бэхжүүлэх, хөгжүүлэх, байгууллага, орчноо тохижуулах, машин техниктээ парк шинэчлэлт хийх, байгууллагыг орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, ажиллагсадын ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, туслах аж ахуй, мал сүргээ өсгөн үржүүлэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн байна.

Захиргааны удирдлагын тасгийг ЦЕГ-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар “Дэмжлэг үзүүлэх тасаг”, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 279 дүгээр тушаалаар “Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг”, мөн даргын 2017 оны а/135 дугаар тушаалаар “Захиргааны удирдлагын тасаг” болгон нэршил өөрчлөгдөж байсан.

Тус тасаг нь ажил үйлс, амжилт бүтээл, ажлын үр дүнгээр 2008, 2010, 2015, 2019, 2022 онуудад байгууллагын “Тэргүүний тасаг, хамт олон”-оор шалгарч байсан.

Манай хамт олны дотор эрх зүйч, нягтлан бодогч, эдийн засагч, сэтгэл зүйч, жолооч, мужаан, тогооч зэрэг олон төрөл мэргэжлийн алба хаагчид ажилладаг.

Тус тасаг нь ЦЕГ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/293 дугаартай тушаалаар тасгийн дарга 1, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн 1, төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 1, сэтгэл зүйч 1, ахлах нягтлан бодогч 1, нягтлан бодогч 1, аж ахуйн ажилтан 1, бичиг хэргийн эрхлэгч, бичээч 1, нярав 1, цагдаа жолооч 5, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сантехникч 2, мужаан 1, үйлчлэгч 2, нийт 19 орон тоотойгоор батлагдан, ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна