/ Бидний тухай / Тасгуудын танилцуулга / Эрүүгийн цагдаагийн тасаг /

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭРҮҮГИЙН

ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 1. Тус цагдаагийн газар нь  Дотоод явдлын яамны сайд, гуравдугаар комиссар Н.Шагдаржавын 1942 оны 01-р сарын 07-ны өдрийн 09 тоот тушаалаар “Цагдан сэргийлэх анги” нэртэйгээр 7 орон тоотой байгуулагдахад анхны эрүүгийн төлөөлөгчөөр Цэвэгмид томилогдсоноор Эрүүгийн цагдаагийн албаны түүх эхэлсэн.

- 2009-2014 оны 05 сар  хүртэл Эрүүгийн цагдаагийн  тасаг нь тасгийн дарга-1, ахлах төлөөлөгч 1, эдийн засгийн төлөөлөгч 1, эрүүгийн төлөөлөгч 2, Эрдэнэдалай сумын цагдаагийн хэсгийн дарга 1, хэсгийн төлөөлөгч 15 , нийт-21 алба хаагчтай,

 -2014 оны 05 дугаар сараас 2015 оны  05 дугаар сарын 21-ны өдөр хүртэл ГХТТасаг болж дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга 1, ахлах мөрдөн байцаагч орлогч 1, ахлах хэрэг бүртгэгч орлогч 1, эрүүгийн ахлах төлөөлөгч 1, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга 1,  эрүүгийн төлөөлөгч 2, эдийн засгийн төлөөлөгч 1, Эрдэнэдалай сумын цагдаагийн хэсгийн дарга 1, хэсгийн төлөөлөгч 15, ахлах мөрдөн байцаагч 1, мөрдөн байцаагч 4, ахлах хэрэг бүртгэгч 1, нийт 30 алба хаагчтай,

 -Тус аймгийн Цагдаагийн хэлтсийг Цагдаагийн Ерөнхий Газрын 2015 оны  03 дугаар сарын 06-ны өдрийн б/141 дүгээр тушаалаар  “Цагдаагийн газар” болгож, Цагдаагийн байгууллагын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ЦЕГ-ын даргын 2015.05.21-ний өдрийн б/279 тоот тушаалын 11 дүгээр хавсралтаар тус цагдаагийн газрын бүтэц, орон тоог баталж өгснөөр Эрүүгийн цагдаагийн тасаг нь тасгийн дарга 1, ахлах төлөөлөгч 1, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга 1, Эрдэнэдалай сумын хэсгийн дарга 1, эдийн засгийн төлөөлөгч 1, эрүүгийн төлөөлөгч 2, хэсгийн төлөөлөгч 15, нийт 22 орон тоотойгоор батлагдаж одоо гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.

 2. Эрүү эрхэлсэн дэд даргаар  цагдаагийн ахмад Х.Батдэлгэр 1990-1997 он,  цагдаагийн хошууч Б.Одгэрэл 1997-2001 он,   цагдаагийн хошууч Ч.Болдбаатар 2001-2003 он, Эрүүгийн тасгийн даргаар  хошууч Л.Баярсайхан 2003-2013 он, Дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахмад Э.Жавхлантөгс 2013 оны 11 сараас 2014 оны 11-р сар, дэд хурандаа М.Батбаатар 2014-оны 11 сараас 2015 оны 05 сар хүртэл тус тус ажиллаж байсан. 2015 оны 06 дугаар сарын 01-ээс дэд бөгөөд эрүүгийн тасгийн даргаар хошууч М.Баатарчулуун ажиллаж байна.

 Тус тасгаас ажлын гараагаа эхэлсэн хошууч генерал Ж.Содном, гавъяат хуульч, цагдаагийн хурандаа Ш.Энхбат, ЭЦГ-ын 2-р хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Н.Дэмчигсүрэн, цагдаагийн дэд хурандаа Х.Батдэлгэр, Ч.Болдбаатар, нарыг дурьдаж болох бөгөөд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж үүргээ нэр төртэй биелүүлж явсан олон арван сайчуудаас “Онц сэргийлэгч”, “Цагдаагийн алдар”, “Хууль зүйн тэргүүний ажилтан” тэмдэгээр Ц.Ламчинсүрэн, Т.Гонгордорж, В.Дашням, М.Батдалай, Ш.Мөнхдэлгэр, Б.Одгэрэл, З.Батдэлгэр, Л.Баярсайхан нар тус тус шагнагдаж байсан.

      Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар 

  1. Цагдаагийн хошууч Л.Баярсайхан 2003-2013 он
  2. Цагдаагийн ахмад Э.Жавхлантөгч 2013-2014 он
  3. Цагдаагийн дэд хурандаа М.Батбаатар 2014-2015 он
  4. Цагдаагийн хошууч М.Баатарчулуун 2015 оны 06-р сарын 01-ээс одоог хүртэл ажиллаж байна. 

     Эрүүгийн ахлах төлөөлөгчөөр 

  1. Цагдаагийн хошууч П.Бат-Эрдэнэ 2008-2014 он
  2. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярцогт 2014 оноос ажиллаж байна. 

      Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн даргаар 

2009 онд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг байгуулагдаж хэсгийн даргын 1 орон тоотой батлагдсанаас хойш тус тасаг нь дээрх орон тоогоор ажиллаж байна. 

  1. Цагдаагийн ахмад Х.Ганболд 2009-2014 он
  2. Цагдаагийн хошууч Б.Түвшинбаатар 2014 оноос  хойш ажиллаж байна. 

     Эрүүгийн төлөөлөгчөөр 

  1. Цагдаагийн хошууч Д. Хүдэрчулуун 2010-2014
  2. Цагдаагийн ахмад Ш.Цэндбаатар 2007-2014 он
  3. Цагдаагийн ахмад Д.Норовдорж  2009-2011 он
  4. Цагдаагийн ахмад Б.Бат-Эрдэнэ 2013-2015 он
  5. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Мягмаррагчаа 2014 оноос хойш
  6. Цагдаагийн дэслэгч Ц.Хүрэлбаатар 2015 оноос хойш ажиллаж байна. 

Эдийн засгийн төлөөлөгчөөр 

  1. Цагдаагийн хошууч Б.Энхмандал 2005-2013 он
  2. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярцогт 2013-2014 он
  3. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүн 2014-2016 он 

     Эрдэнэдалай сумын цагдаагийн хэсэг 

Сум орны нийгэм эдийн засаг, эрүү хэв журмын нөхцөл байдлыг харгалзан 1990 онд  Эрдэнэдалай сумын цагдаагийн хэсгийг байгуулсан.  Эрдэнэдалай сумын  Цагдаагийн хэсгийн даргаар   цагдаагийн хошууч Б.Лхагвамандал 2007-2012,  цагдаагийн дэслэгч Т.Розон 2012-2014, цагдаагийн ахмад Б.Шинэбаяр 2014 оноос хойш ажиллаж байна.   

 3. Тус тасгийн  даргаар 2003-2013 онд өндөр үр бүтээлтэй ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Л.Баярсайхан 2012 онд , Дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга цагдаагийн дэд хурандаа М.Баатарчулуун 2016 онд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт ” медалиар тус тус  шагнагдсан. 

Цагдаагийн гавъяа тэмдгээр Цагдаагийн хошууч Б.Түвшинбаатар 2016 онд шагнагдсан. 

ЦЕГ-ын хүндэт жуух бичгээр 2016 онд Эрдэнэдалай сумын хэсгийн дарга цагдаагийн ахмад Б.Шинэбаяр, хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Д.Баттулга нар тус тус шагнагдсан. 

4. Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн төвийн гудамж талбайг иж бүрэн камержуулах, гэрэлтүүлэх  талаар 2010 оноос хойш аймгийн удирдлагуудад хүсэлт тавьсаны дагуу 2013 оны Аймгийн иргэдийн хурлын тогтоолоор 782 сая төгрөгний төсөв шийдэгдэж 2015 онд  аймгийн төвийн гудамж талбайд 150 гэрэлтүүлэг, 64 цэгт чанарын өндөр шаардлага хангасан 64 камертай болж ашиглалтанд орсоноор аймгийн төвд нууц, далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт сайжирч гэмт хэрэг буурсан. Иимд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Буджавын  шийдэврээр 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор  аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг гадна болон дотно иж бүрэн камржуулах талаар үүрэг өгсөн. 

Хөдөөгийн ард түмний амжиргааны эх үүсвэр, улс ороны эдийн засгийн үндсэн суурь салбар, мал аж ахуйн нийгмийн ач холбогдлыг харгалзан 2009 онд тус тасгийн харьяанд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг” байгуулсан. Тус хэсэг нь мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр 2014 онд говийн бүсийн сургалт зөвлөгөөнийг  тус аймагт зохион байгуулсан.  

АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна