/ / АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар
1. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2021 оны зардлын гүйцэтгэлийн мэдээ
2. 2021 онд Дундговь аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээ, цаашид анхаарах асуудал
3. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2022 оны хийж гүйцэтгэх ажлыг төлөвлөгөөг хэлэлцэн батлах асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөг 3 зүйл, 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа. Төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Од-Эрдэнэ салбар зөвлөлийн гишүүд, холбогдох байгууллагууд, сумдын ИТХ-ын дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна