/ / УЛС ТУНХАГЛАСНЫ 97 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

УЛС ТУНХАГЛАСНЫ 97 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ой, Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас цагдаагийн байгууллагын хэмжээнд явагдаж байгаа "Харилцаа хандлага" аяны хүрээнд байгууллагын хэмжээнд хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгууллаа.

Барилдаанд Хулд сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч, аймгийн начин С.Бүргэд түрүүлж, Өлзийт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч, сумын заан Х.Энэбиш үзүүрлэж,
Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, сумын заан Э.Бадмаанямбуу, Цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Ц.Мөнгөнсүх нар шөвгийн 4-т шалгарч, уран барилдаанч бөхөөр цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Х.Хаянхярваа нар шалгаран шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна