/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / ГЭРИЙН АЖИГЛАЛТ ТУСГААРЛАЛТ ЗӨРЧСӨН ИРГЭНД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА.

ГЭРИЙН АЖИГЛАЛТ ТУСГААРЛАЛТ ЗӨРЧСӨН ИРГЭНД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА.

 
     Дундговь аймгийн хэмжээнд 2021.01.30-ны өдрийн байдлаар нийт 713 хүн гэрийн ажиглалтад байна. Үүнээс аймгийн төвд 396 хүн, сумдад 317 хүн байна. Цагдаагийн газраас аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, сумын багийн дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиглалт тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавин ажиллаж байна.
Шалгалтаар Сайнцагаан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт гэрийн ажиглалтад байх хугацаандаа архидан согтуурч, хорио цээрийн дэглэм зөрчсөн 30 настай эрэгтэй М-ийн гаргасан зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
     Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах мөн хуулийн 4.2 дугаар зүйлд зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хэрэгслийг хурааж улсын орлого болгох шийтгэл ногдуулна.
Гэрийн ажиглалтад байгаа иргэн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана гэрээсээ гарах зочин урихыг хориглоно.
Утсаа байнга нээлттэй байлгаж биеийн байдал болон байршлын талаарх мэдээллийг хяналт тавьж буй байгууллагын ажилтанд мэдээлэх, биеийн халуунаа өдөрт 2 удаа хэмжиж тэмдэглэл хөтөлж тусгаарлалтын дэглэмийг мөрдөхийг цагдаагийн газраас анхааруулж байна.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна