/ / “НЭГ ЗОРИЛГО-НЭГ СЭТГЭЛ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“НЭГ ЗОРИЛГО-НЭГ СЭТГЭЛ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 
     Тус цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгаас санаачлан цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан “Шинэ санаа-Чин сэтгэл” уриатай “100 жил-бидний амжилт” аяныг 2021 оны 01 сараас 06 сар хүртлэх хугацаанд 6 үе шаттайгаар зохион байгуулж байна.
     Энэ оны 1 дүгээр сард Захиргааны удирдлагын тасгаас “Нэг зорилго-Нэг сэтгэл” арга хэмжээний нээлтийг ZOOM аппликейшн ашиглан цахим хэлбэрээр зохион байгууллаа. Аяны шилжин явах тугийг Захиргааны удирдлагын тасагт гардуулан өгч, цагдаагийн газарт гэр бүлээрээ ажиллаж онцгой гавъяа байгуулсан 2 алба хаагчид зориулсан “Цагдаа танд баярлалаа” богино хэмжээний нэвтрүүлгийг бие бүрэлдэхүүнд сурталчиллаа.
    Мөн энэ үеэр тасгийн дарга нарт аяны удирдамж, уриа, лого бүхий ханын хуанли, шинээр томилогдсон алба хаагчдад ажлын байранд богино хугацаанд дадлагажуулах зорилгоор “Цахим хөтөч цүнх”-ийг гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна