/ / “АЖЛЫН ХАРИУЦЛАГА-УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-ДУРАН” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“АЖЛЫН ХАРИУЦЛАГА-УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-ДУРАН” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

     “Хариуцлагатай алба хаагч” аяны хүрээнд тус цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгаас “Ажлын хариуцлага-удирдлагын манлайлал-дуран” арга хэмжээг 2020.09.11-ний өдөр зохион байгуулан тасгийн дарга, ахлах албан тушаалтнууд 24 цагийн эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ. Уг арга хэмжээний хүрээнд тасгийн дарга, ахлахууд биечлэн эргүүл, жижүүрийн постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын ачаалал, ажиллах орчин нөхцөл, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай техник хэрэгсэл, зөрчил, дутагдлын талаар үндэслэл бүхий 24 цагийн ажлын зураг авалт хийж баримтжуулах ба “Дуран” ажлын зураг авалтын материалд үндэслэн алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, сургаж дадлагажуулах зорилгоор хүний нөөцийн хөдөлгөөн томилгооны саналыг Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

“Хандлагаа өөрчилье, хариуцлагаа сайжруулъя”

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна