/ / “ЦАГДАА”, “ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

“ЦАГДАА”, “ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

“ЦАГДАА”, “ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан “Цагдаа”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

Монгол Улсын иргэн байх,

Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,

Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,

Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх / цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:

Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,

Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,

Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,

Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,

3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана.

Бүртгэл явагдах хугацаа: 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр.

Хоёрдугаар үе шат: Судалгаа Бүртгэлд хамрагдсан иргэд 2020 оны 10 дугаар сарын 01-06-ны өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад орно.

Дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

-Өргөдөл

-Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);

-Бүрэн дунд, дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

-Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

-3 үеийн намтар; /8 хүний намтар орно/

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт;

-Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/

-3х4, 4х6 хэмжээний 4% зураг;

-Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа

Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна,

Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,

Хууль, эрх зүйн шалгалт авах тул Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг уншиж, судлах,

Эрүүл мэндийн үзлэгийг ЭХО, Сүрьеэ, цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, элэгний В, С вирус, зүрхний бичлэг, шинжилгээний хариуг үндэслэн Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэх

Холбоо барих утас 99592266

Дундговь аймаг дахь цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна