/ Бидний тухай / Тасгуудын танилцуулга / Нийтийн Хэв Журам Хамгаалах тасаг / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТҮҮХ

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТҮҮХ

                                       Хүний нөөц, удирдлага, зохион байгуулалт

          Тус тасаг нь батлагдсан орон тоогоор Тасгийн дарга, Хэв журмын ажил хариуцсан байцаагч, Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч 2, Хэсгийн байцаагч 1, ЭСБ-ны жижүүрийн цагдаа 4, шүүхийн харуулын цагдаа 4, хамгаалалтын цагдаа 2, эргүүлийн цагдаа 5, банкны гэрээт харуул 4, сумдын хэсгийн цагдаа 15, нийт 5 офицер, 34 цагдаатай байхаас эхний 11 сарыг хүртэлх хугацаанд ЭСБ-ны эмч 1, цагдаа 6 орон тоо дутуу ажилласан. Арваннэгдүгээр сард орон тооны нөхөн хангалт хийгдэж,  2 ахлагч алба хаагчийн орон тоо дутуу байна.



      Тасгийн алба хаагчдаас 2019 онд цагдаагийн ахлагч С.Батбаяр Луус, цагдаагийн ахлагч Л.Отгонбаатар Дэлгэрцогт, цагдаагийн ахлах ахлагч С.Бүргэд Хулд, цагдаагийн ахлагч Б.Азжаргал Цагаандэлгэр суманд тус тус хэсгийн мөрдөгчөөр томилогдож, офицерын бүрэлдэхүүнд орж цагдаагийн дэслэгч цол шагнагдсан.

    Мөн Сайнцагаан сумын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Цэвэлмаа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэний албан тушаалд томилогдсон.

       Эрүүлжүүлэх байрны жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан цагдаагийн ахлагч У.Мэнджаргал нь өөрийн хүсэлтээр Улаанбаатар хот, БЗД-ийн Замын цагдаагийн хэлтэс рүү шилжсэн.

     Албанд д/а М.Ёндон, О.Анхбаяр, Б.Буджав, О.Хүүхайчин, Б.Наранбаатар, Б.Наранбаяр, Д.Давхарбаяр, Э.Өлзийорших нарын 8 алба хаагч, өмнө нь ажиллаж Б.Галсанжав сонгон шалгаруулалтад тэнцэж, дахин томилогдсон.  

     Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Түвшинбаатар, Харуулын цагдаа, цагдаагийн сургагч ахлагч Ц.Одбаяр нар цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байна.

     Дотоод хэргийн их сургуулийн эчнээ, эрхзүйн ангид д/а Б.Насанжаргал, а/ч М.Зандраа, а/а Ш.Ууганбаяр нарын 3 алба хаагч суралцаж байна.

Цагдаагийн газрын даргын 2019 оны А/26 дугаартай тушаалаар д/а Б.Азжаргал, Ш.Жавхлантөгс, Б.Энх-эхлэлт, Ц.Жамсран нар хугацааны ахлагч, М.Бат-эрдэнэ, Ч.Эрдэнэбулган, Ш.Ууганбаяр, Л.Баттөр нарын алба хаагчид хугацааны ахлах ахлагч цол олгосон.

Алба хаагчийн өөрийнх нь болон ар гэрийнхний гаргасан хүсэлт, удирдлагын шийдвэрээр Говь-угтаал суманд д/а Б.Галсанжав, Гурвансайхан суманд а/ч О.Эрдэнэ, Дэлгэрхангай суманд а/а М.Бат-эрдэнэ, Адаацаг суманд а/а Ч.Эрдэнэбулган, Цагаандэлгэр суманд д/а М.Ёндон, Баянжаргалан суманд д/а Б.Далхсүрэн нарыг цагдаагийн газрын даргын тушаалаар томилсон.

Эрхэлсэн ажилдаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа цагдаагийн ахлах ахлагч Г.Чагнаадорж ЦЕГ-ын “Цагдаагийн гавъяа” тэмдгээр, НХЖХОНАБХА-ны даргын “Баярын бичиг”-ээр а/х Д.Цэвэлмаа 2 удаа, а/ч Ш.Жавхлантөгс нар, Дундговь аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр а/а Т.Түвшин, а/а Л.Баттөр нар, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр а/ч Б.Энх-эхлэлт, а/ч М.Зандраа, а/а С.Энхтүвшин нарын 4 алба хаагч, Батлан хамгаалах яамны “Дайчин алдар-1” тэмдгээр х/ч Т.Розон, МЗХ-ны “Тэргүүний залуу” медалиар эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Чимэддорж нар шагнагджээ. 2019 оны ажлын үр дүнгээр тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Розон ЦЕГ-н НХЖХОНАБХА-ны “2019 оны Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтанаар” шалгарсан.

Тасгийн ажлын үр дүн

        Аймгийн төвийн 5 багийг 6 бүсчлэлд хувааж, хөдөлгөөнт 1 авто эргүүлийг өдөр, оройн ээлжээр, явган эргүүлийн хамт ажиллуулснаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн нийт гэмт хэрэг 55 нэгж буюу 20.7 хувь, гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэрэг 30.4 хувь, аймгийн төвд үйлдэгдсэн гэмт хэрэг 9.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

          Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид 2019 онд цагдаагийн газрын 24 цагийн жижүүрт 334 хоногт давхардсан тоогоор 1095 алба хаагч 26280 хүн/цаг, эргүүл, шалгалтад 1911 алба хаагч 12742 хүн/цаг ажиллаж, эргүүл шалгалтын явцад 5393 зөрчил илрүүлж, 4338 иргэн, 2 хуулийн этгээдийн зөрчилд  82.755.000 төгрөгний торгууль ногдуулж ажилласан нь илрүүлж, шийдвэрлэсэн зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1528 буюу 39.5 хувиар өсч, ажлын үр дүн нэмэгдсэн.

           Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 732 хүнийг саатуулж, үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 125 буюу 20.6 хувиар өссөн.

Баривчлах байранд шүүхээр баривчлагдсан 112 зөрчил гаргагчийг хүлээн авч, 1168 хоногийн шийтгэлийг журмын дагуу бүрэн эдлүүлсэн байна.

Архины хамааралтай 17 этгээдийг наркологийн үзлэг, шинжилгээнд хамруулан, согтууруулах ундаанд донтох эмгэгтэй эсэх талаар дүгнэлт гаргуулан, 4 иргэнийг шүүхийн шийдвэр гаргуулан албадан эмчилгээнд хамруулжээ.  

Улсын онц чухал обьект болох Монгол банкны тус аймаг дахь салбар, Шүүхийн байрны хамгаалалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж, харуулын үүргийг обьект тус бүрт 365 удаа буюу 8760 цаг зөрчил дутагдалгүй гүйцэтгэсэн байна. 

           Цагдаагийн газарт хариуцсан нутаг дэвсгэрийн цахим санг шинээр үүсгэж, обьектын 31 төрлийн 636, субьектын 45 төрлийн 1060, техник хэрэгслийн 2 төрлийн 4, аж ахуйн нэгжийн 7 төрлийн 25, нийт 1725 мэдээлэл оруулсан.

          Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг  зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшлийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн тооллогыг 97 хувьтай явуулсан дүнгээр улсын хэмжээнд 3 дугаар байр эзэлсэн.

Хэв журмын хамгаалалт: Аймгийн Засаг даргын 2019 оны А/163 дугаар захирамжаар товлогдсон “Дэлгэрхангай уулын тахилга” аймгийн баруун бүсийн уралдаан, “Их угтаал” уулын тахилга наадам, “Мандлын хурд-2019” аймгийн төвийн бүсийн уралдаан, Дундговь аймгийн бүсийн хурдан морины уралдаан болон бусад овоо тахилга, аймаг, сумдын баяр наадам, тэмдэглэлт баярын арга хэмжээ, олон улсын авто уралдаан, “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадам зэрэг нийтийг хамарсан 21 удаагийн, 47850 оролцогчтой арга хэмжээний хамгаалалтад 438 алба хаагчийг 63 тээврийн хэрэгсэл, 207 холбооны хэрэгсэлтэйгээр 368 цагийн үүрэг гүйцэтгэсэн.  

      Өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар явагдсан “Торгоны зам-2019” олон улсын авторалли уралдаан болон Монгол улсын гавъяат жүжигчин, Зууны манлай, алдарт уртын дуучин Ж.Дорждагвын мэндэлсэний 115 жилийн ойд зориулан,  3000 уртын дуучид, морин хуурч оролцсон “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын хамгаалалтыг тус тасгаас хариуцан өөр бусад цагдаагийн газар, хэлтсээс нэмэлт, хүн хүчний туслалцаа авалгүйгээр амжилттай зохион байгуулсан.

Жагсаал, цуглааны хамгаалалт: Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2019.03.06-ны өдөр зохион байгуулсан “Хүчирхийллийн эсрэг нэг тэрбумаараа нэгдье” тайван алхалт, мөн Дундговь аймгийн Ардчилсан намаас 2019.05.01-ний өдөр зохион байгуулсан машинт жагсаалын хэв журам сахиулж алба хаагчдыг томилж ажиллуулсан.

Хорио цээрийн дэглэм сахиулан ажилласан талаар: Тус аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн иргэн Д.Галсандоржийн тэжээвэр гахайн сүрэгт гоц халдварт “Африк мялзан” өвчин гарсны улмаас тус сумын Засаг даргын 2019 оны А/28 дугаартай захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, алба хаагчид дэглэм сахиулан ажилласан. Хорио цээрийн постод Цагдаагийн газрын даргын 2019 оны А/01 дугаартай тушаалаар томилогдсон, давхардсан тоогоор 28 цагдаагийн алба хаагч 14 хоног буюу 672 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж, аймгийн Онцгой байдлын газар, сумын ЗДТГ-аас томилогдсон ажилтан, албан хаагчдын хамтаар албаны 1 автомашинтайгаар ажилласан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа: Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн зөрчлийн талаарх 1074 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 186 гомдолд зөрчлийн хэрэг нээж, 306 гомдол мэдээллийг зөрчлийн шинжгүй, 1 гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн 1 гомдлыг эрх бүхий албан тушаалтны арга хэмжээ тооцсон шийдвэр хүчин төгөлдөр байгаа, 1 гомдлын холбогдогч нас барсан үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзаж, 21 гомдлыг харъяаллаар шилжүүлж, хялбаршуулсан журмаар 508 гомдол, мэдээллийг шийдвэрлэж ажилласан байна.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр: Шүүх хурлын хамгаалалтын аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүгийн хэргийн 219, иргэний 719, захиргааны 45, зөрчлийн 127, нийт 1110 шүүх хуралдааны журам сахиулан ажиллаж, шүүгч 1263, улсын яллагч 351, нарийн бичгийн дарга 1110, өмгөөлөгч 509, хохирогч 82, шүүгдэгч 370, хариуцагч 291, нэхэмжлэгч 668, гэрч 20, бусад 97 зэрэг нийт 4761 оролцогчийн аюулгүй байдлыг хангасан. Шүүхийн байранд 6005 хүнийг шалган нэвтрүүлж, бүртгэн, түр үнэмлэх олгож, хяналт тавьсан байна.

     Хуяглан хүргэх ажиллагааг 69, албадан ирүүлэх ажиллагааг 17 удаа тус тус гүйцэтгэсэн. Шүүхээс эрэн сурвалжлахаар даалгасан 13 шийдвэрийн дагуу улсын хэмжээнд эрэн сурвалжлалт зарлаж, мэдээллийг “АСАП” санд оруулан холбогдох ажиллагааг зохион байгуулан, 9 этгээдийг олж тогтоож, эрэн сурвалжлалтыг зогсоосон.

Сахилга хариуцлага:2019 онд тус тасгаас сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, цагдаагийн газрын даргын тушаалаар 2 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдсан байгаа нь өмнөх онтой харьцуулахад 5 нэгж буюу 71.6 хувиар буурсан.

Сургалт, соён гэгээрүүлэх ажил: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хүрээнд тус аймгийн үндэсний аюулгүй байдлыг тусгайлан хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан марш тактикийн тэмцээнд Цагдаагийн газрын 1, Онцгой байдлын газрын 2, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжаас 2, нийт 5 баг тус бүр 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Тэмцээний дүн гарахад 47 минут 40 секундын амжилтаар Цагдаагийн газрын баг тамирчид 1 дүгээр байранд шалгарсан.

         Тус аймгийн Засаг даргаас МУ-ын Шадар сайдтай байгуулсан гэрээний дагуу зохион байгуулагдсан “Команд штаб-2019” нэгдсэн сургалт, дадлагад цагдаагийн газрын алба хаагчид 1 сарын хугацаанд бэлтгэн, “Хэв журам сахиулах алба”-ны үүрэгтэйгээр оролцож, “Онц” үнэлгээтэй дүгнэгдэн, тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Розон “Онцгой байдлын албаны төлөө-2” медаль, мөн тасгийн бусад 3 алба хаагч НХЖХОНАБХА-ны талархалаар шагнагдсан.

           Цагдаагийн байгууллагын “Ахлагч бүрэлдэхүүний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, тэдний мэргэжлийн ур чадвар, бие бялдрын хөгжил, эрүүл мэнд, ёс зүй, оюун ухааны түвшинг үнэлэх, албан үүрэг гүйцэтгэхэд шаардагдах чадварыг төлөвшүүлэх зорилгоор тус цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шилдэг цагдаа-2019” ур чадварын тэмцээнийг 2019.12.13-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулсан. Тэмцээнийг эрх зүйн мэдлэг, монгол хэл бичгийн зөв бичгийн дүрэм, стандартын мэдлэг, сэтгэн бодох чадварын түвшин, гадаад хэл, компьютерийн өргөн хэрэглээний програмын мэдлэг, нэгдсэн сантай харьцах чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, биеийн хүч, мэх хэрэглэх ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт гэсэн төрлүүдээр явуулснаас Хулд сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Энэбиш 1 дүгээр байр, Эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Чагнаадорж 2 дугаар байр, Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Энх-эхлэлт 3 дугаар байрыг тус тус эзэлж, “Шилдэг цагдаа-2019” хүндэтгэлийн тууз, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдсан.

      Алба хаагчдын хүсэл сонирхол, хичээл зүтгэлийг дэмжин тэмцээн, уралдаанд оролцуулснаас Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын аварга шалгаруулах боксын тэмцээний 69 кг-ын жинд Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч У.Мэнджаргал хүрэл медаль, Дорноговь аймагт зохион байгуулагдсан буудлагын тэмцээнээс хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Цэвэлмаа хүрэл медаль, улсын аварга шалгаруулах жудо бөхийн “Гранд мастер” тэмцээний 90 кг-ын жинд Луус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Бүргэд мөнгөн медаль, НХЖХОНАБХА-наас зохион байгуулсан “Хэсгийн байцаагч-2019” ур чадварын тэмцээнд цагдаагийн ахмад Д.Цэвэлмаа 4 дүгээр байр эзэлсэн амжилт гаргасан.

    Мөн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Ш.Жавхлантөгс волейболын спортын мастер, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Чагнаадорж дэд мастер цол хүртсэн байна.

         ЦЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу “Сүлд” чуулгаас зохион байгуулсан урлагийн наадмын 2 дугаар шатны говийн бүсийн шалгаруулалт 2019 оны 5 дугаар сард тус аймагт явагдаж, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь аймгийн цагдаагийн газруудын авъяаслаг алба хаагчид, гэр бүлийн гишүүдийн хамтаар өрсөлдсөн ба уг наадмын 3 дугаар шатны шалгаруулалт 10 дугаар сард Улаанбаатар хотод болж, уран уншлагын төрөлд НХЖХТ-ийн дарга, цагдаагийн хошууч Т.Розон МУУГЗ До.Цэнджавын зохиол “Хоёрын даваа” өгүүллэгээр оролцон, 2 дугаар байр эзэлсэн.

      Алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх:Цагдаагийн газрын албан конторын 2.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий шинэ барилгын ажил дуусч, ашиглалтад орсон. Мөн Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу Дундговь аймгийн Хулд суманд 74.5 сая төгрөгийн  төсөвт өртөгтэй замын хяналтын постыг “ГЭЭТ” ХХК барьж дуусган, хэсгийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн.  

     Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3, 1.3.6-д тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргаар Дэлгэрхангай, Адаацаг, Дэрэн, Өлзийт, Эрдэнэдалай сумдын цагдаагийн хэсгийн цагдаа нарт шинэ мотоцикль олгосон.

     Аймгийн төвийн Сайнцагаан суманд хүсэлт гарган, хөдөлгөөнт эргүүлд ашиглах приус маркын автомашин 1, хамгаалалтын төмөр хайсны зардалд 2.2 сая төгрөг шийдвэрлүүлсэн байна.

     “Тэвшийн говь” ХХК-ийн удирдлагад хүсэлт гарган гэр хороололд амьдардаг алба хаагч болон цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 12 алба хаагчид тус бүр 2 тн нүүрс олгосон. Ахлагч алба хаагчид санаачлан, бэлтгэл ахлах ахлагч Д.Түмэндэлгэрийн түлшийг бэлтгэж өгч тусалсан байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна