/ / "ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ИРГЭДИЙГ АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛНА"

"ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ИРГЭДИЙГ АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛНА"

Цагдаагийн газрын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолоочийн ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан түргэвчилсэн сургалтад хамруулна.

Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан 25-30 хүртэлх насны эрэгтэй хүнийг 2020.01.30-2020.02.20-ны өдрийг дуустал хугацаанд тус цагдаагийн газарт бүртгэж судалгаанд хамруулна.

Сонирхсон иргэд цагдаагийн газрын 213 тоот өрөөнд ирж уулзах буюу 88092278, 99592266 утсаар холбогдоно уу.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж,
бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
• Өргөдөл
• Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан төрийн албан хаагчийн анкетын дагуу бүрэн бичсэн байна);
• Бүрэн дунд, дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3 үеийн түүх;
• Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
• Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
• Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна