/ / АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Цагдаагийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн "Удирдлагын манлайлал, алба хаагчийн сахилга хариуцлага мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх" зорилтын хүрээнд тус цагдаагийн газрын ахлах албан тушаалтнуудын дунд эссэ бичлэг, баримт бичиг боловсруулах, архив албан хэрэг хөтлөлт, танин мэдэхүй, IQ сорил, компьютер, хууль эрх зүйн өгөгдөл , бие бялдарын түвшинг тогтоох сорил гэсэн төрлүүдээр шалгалт авч дүнг нэгтгэлээ. Тэмцээнд өөрийн ур чадвар мэдлэг оюун, авхаалж самбаагаараа хамт олноо манлайлан амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Даваадорж, дэд байранд Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг, гуравдугаар байр эзэлсэн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Цэндбаатар нарт өргөмжлөл, медаль мөнгөн шагналыг гардуулж баяр хүргэлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна