/ / “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛЬД ОНЦ ДҮН АВЛАА.

“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛЬД ОНЦ ДҮН АВЛАА.

Аймгийн хэмжээнд 2019.05.09-2019.05.10-ны өдрүүдэд болсон “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуульд Дундговь аймаг нэгдсэн дүнгээр “ОНЦ” дүн авлаа.
Энэ удаагийн “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуульд Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, “Хэв журам сахиулах алба”-ны үүрэг гүйцэтгэн ажилласан.
“Команд штаб”-ын сургуулийн дүнгийн хурлын үеэр НХЖХТ-ийн дарга, цагдаагийн хошууч Т.Розон “Онцгой байдлын албаны төлөө-II ” тэмдэгээр шагнагдсныг Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч хурандаа Б. Ууганбаяр гардуулж өглөө.
Мөн тус сургалтанд байгууллага хамт олноо манлайлан оролцсон алба хаагч болон албан тушаалтан, иргэдийг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “ТАЛАРХАЛ”-ыг тус албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Батхүү гардуулан өгч, сургалтанд оролцсон нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна