/ / ДУУ ХУУРЫН ӨЛГИЙ ДУНДГОВЬ АЙМАГТ ГОВИЙН БҮСИЙН УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДУУ ХУУРЫН ӨЛГИЙ ДУНДГОВЬ АЙМАГТ ГОВИЙН БҮСИЙН УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд зохион байгуулагдах "Урлагийн наадам"-ын 2 дугаар шалгаруулалт Дуу хуурын өлгий Дундговь аймагт 2019.05.21-ны өдөр тус аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт болж өндөрлөлөө.
Урлагийн наадмын үйл ажиллагааны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр нар оролцож алба хаагчдад амжилт хүсч, үг хэллээ.
Тус наадамд Төв, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудын цагдаагийн газрын алба хаагчид гоцлол дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, гэр бүлийн номер, уран уншлагын төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
Урлагийн наадмын Тэргүүн байранд нийлбэр дүнгэээр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар, Дэд байранд Дундговь аймаг дахь Цагдаагийн газар шалгарлаа.
Гэр бүлийн номерийн төрөлд - Дундговь аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Өнөрболдын гэр бүл, уран уншлагын төрөлд НХЖХТ-ийн дарга, цагдаагийн хошууч Т.Розон шалгарч Цагдаагийн хүрээний улсын аварга шалгаруулах урлагийн наадамд оролцох эрхээ авлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна