/ тусгай зөвшөөрөл / Гэрээт харуул хамгаалалт / ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БИЕЧЛЭН ГҮИЦЭТГЭХ АЛБА ХААГЧИЙГ БЭТПТЭХ, СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ

ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БИЕЧЛЭН ГҮИЦЭТГЭХ АЛБА ХААГЧИЙГ БЭТПТЭХ, СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Харуул хамгаалалтын алба хаагчийг бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэхэд Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол Улсын хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Сургалтад хамрагдах хүнийг судлах
2.1. Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн
хуулийн этгээд 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага
хангасан, зохих боловсролтой иргэдийг сургалтад хамруулах хүсэлтээ
холбогдох материалын хамт аймаг,  нийслэлийн цагдаагийн газар, хэлтэст
бичгээр гаргана.                                                                                           
2.2. Гэрээт харуул хамгаалалтын алба хаагч бэлтгэх дамжаанд суралцах
иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
а. Иргэний үнэмлэх, нотариатаар батлуулсан хуулбар
б. Боловсролын үнэмлэх, нотариатаар батлуулсан хуулбар
в. Хариуцлагатай ажилтны анкет
г.  Гурван үеийн намтар          
д. Өргөдөл
е. 3x4 хэмжээний цээж зураг 2 ш
ё. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
ж. Ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх цагдаагийн ,
байгууллагын тодорхойлолт
з. Эмнэлгийн үзлэгийн дүгнэлт
и. Ажил, зан байдлын тодорхойлолт                                    
2.3. Аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс нь материалыг хүлээн
авч судлан, суралцах хүсэлт гаргасан иргэний гар, хурууны хээний дардсыг
авч, шаардлага хангасан гэж^үзвэл холбогдох материалыг Нийгмийн хэв журам
хамгаалах албаны Бодлого зохицуулалтын хэлтэст хүргүүлнэ.
2.4. Нийгмийн хэв журам хамгаалах албаны Бодлого зохицуулалтын
хэлтэс материалыг хүлээн авч судлаад сургалтад хамрагдах хуваарийг аймаг,
нийслэлийн цагдаагийн байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
2.5.    Харуул   хамгаалалтын   албыг   шууд  удирдаж   буй   дарга   нарыг
сургалтад хамруулна.
 
2.6. Энгийн харуул, манаа, жижүүрээр ажиллаж байгаа хүнийг өөрсдийн хүсэлтээр буюу байгууллагын санаачил гаар энэ журмын 2.2-т заасан материалыг бүрдүүлж сургалтад хамруулж болно.
Гурав. Харуул хамгаалалтын алба хаагчийг бэлтгэж сургалт явуулах
3.1. Нийгмийн хэв журам хамгаалах алба сургалтад хамрагдах
шаардлага хангасан, төлберөө бүрэн төлсөн иргэнийг Цагдаагийн академийн
Цагдаагийн мэргэжлийн сургалтын төвийн харуул хамгаалалтын алба хаагч
бэлтгэх дамжаанд суралцуулах ажлыг зохион байгуулна.
3.2.  Харуул хамгаалалтын алба хаагч бэлтгэх сургалтын дамжааг ажлын 15 хоногийн хугацаанд хичээллүүлнэ.
3.3. Суралцагсдад Хууль зүй, дотоод хэргийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу сургалт явуулж шалгалт авч, тэнцсэн иргэдэд харуул хамгаалалтын алба хаагчийн дамжаа төгссөн тухай гэрчилгээ олгоно.
3.4.    Дамжаанд суралцагч Цагдаагийн академийн дотоод журам зөрчсөн буюу сахилгын зөрчил гаргасан,  хүндэтгэх шалтгаангүйгээр хичээлийн хөтөлбөрийн 10  хувьд  нь  хамрагдаагүй,   төгсөлтийн   шалгалтад тэнцээгүй тохиолдолд  Нийгмийн   хэв   журам   хамгаалах   албаны   даргын   шийдвэрээр дамжаанд цаашид суралцуулахгүй буюу гэрчилгээ олгохгүй.
3.5.    Хүндэтгэн үзэх шалтгаантай боловч хичээлийн хөтөлбөрийн 70 хувьд нь   хамрагдаагүй   бол   дамжаа   төгссөн   гэрчилгээ   олгохгүй   бөгөөд   нөхөн суралцсаны эцэст шийдвэрлэнэ.                                                                                   
3.6.    Харуул   хамгаалалтын   алба   хаагчийн   давтан   буюу   мэргэжил дээшлүүлэх сургалтыг жич зарлаж зохион байгуулж болно.
3.7.     Аймаг, нийслэлийн цагдаагийн байгууллага нь Нийгмийн хэв журам хамгаалах албаны зөвшөөрлөөр харуул хамгаалалтын алба хаагчийг бэлтгэх болон давтан сургах, мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг явуулж болно.
3.8.     Энэхүү журмын 3.4.-Д заасан  шалтгаанаар хасагдсан хүмүүсийн төлбөрийг буцааж олгохгүй.                                                                          
Дерөв. Хяналт тавих
4.1.  Суралцагсдын хичээлийн явц,  сахилгын  байдал, энэхүү журмын хэрэгжилтэд Нийгмийн хэв журам хамгаалах албаны Бодлого зохицуулалтын хэлтэс, Цагдаагийн академийн Цагдаагийн мэргэжлийн сургалтын төв хяналт тавина.      
4.2.   Харуул хамгаалалтын  алба   хаагч   бэлтгүүлэх   хүсэлт   гаргасан байгууллага нь сургалтын явцтай танилцаж болно.
 
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна