/ / ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ БҮРТГЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ БҮРТГЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс тухайн нутаг дэвсгэртээ гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, хяналт тавихдаа "Гэрээт харуул хамгаалалтын тухай" хууль, энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох
2.1. Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
а. Гэрээт харуул хамгаалалтын үил ажиллагаа эрхлэхийг хүссэн тухай өргөдөл
б.   Хуулийн    этгээдийн    улсын    бүртгэлийн    гэрчилгээ,   нотариатаар батлуулсан хуулбар
в. Өөрийгөө санхүүжүүлэх чадвартай  эсэх  талаарх харилцагч  банк, татварын албаны тодорхойлолт
г. Гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, нотариатаар батлуулсан хуулбар                             
             д. Орон тоо, бүтцийн бүдүүвч зураглал
е. Радио  давтамж  ашиглах   эрхийн   бичиг,   нотариатаар  батлуулсан хуулбар
ё. Харуул хамгаалалтад ашиглах дохиолол хамгаалалтын пульт, телефон, радио, долгионы хэрэгсэл, автомашин, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохойны тоо, нэр төрлийн бүртгэл
              ж. Алба хаагч бүрийн дэлгэрэнгүй анкет, тодорхойлолт
             з. Алба хаагч бүрийн эрүүл мэндийн тодорхойлолт
л. Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан тухай цагдаагийн байгууллагаас олгосон гэрчилгээ, нотариатаар батлуулсан хуулбар
м. Ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт
2.2. Аймаг,  нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс гэрээт  харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийн энэ журмын   2.1-д   заасан   материалыг   хянан,   саналаа   Нийгмийн   хэв   журам хамгаалах албаны Бодлого зохицуулалтын хэлтэст ирүүлэх ба   30 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 
а. Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэсэн тухай бүртгэлийн гэрчилгээг 1 жилийн хугацаагаар олгоно.
б. Бүртгэлийн   маягтын   үнийг  хэвлүүлэхэд   гарсан  зардлаар  тооцож олгоно.
в. Хуулийн этгээдийг бүртгэхээс татгалзсан бол үндэслэлийг зааж албан бичгээр хариу өгнө.
г. Хуулийн   этгээд   бүртгэлийн   гэрчилгээний   хугацаа   дуусахаас   30 хоногийн өмнө зохих материалыг бүрдүүлэн, хугацаа сунгуулах хүсэлтээ аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэст гаргана.
Тухайн цагдаагийн газар, хэлтэс уг хуулийн этгээдийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа талаарх дүгнэлт, хугацааг нь сунгах эсэх талаарх саналаа Нийгмийн хэв журам хамгаалах албаны Бодлого зохицуулалтын хэлтэс ирүүлнэ.
д. Бүртгэлийн   гэрчилгээний   хугацааг   гэрчилгээ   олгосон   эрх   бүхий байгууллага нэг жилээр сунгана.
2.3.Бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгахад доорхи материалыг бүрдүүлнэ. Үүнд:                                                                                                                 
    а. Гэрээт харуул хамгаалалт эрхэлж буй тухайн байгууллагын жилийн ажлын тайлан
б. Улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатаар батлуулсан хуулбар
в. Шинээр ажилд орсон алба хаагч бүрийн дэлгэрэнгүй анкет
г. Албанаас халагдсан хүмүүсийн анкет
    д. Радио давтамжашиглахэрхийн бичиг, нотариатаар батлуулсан хуулбар   
е. Гэрээгээр хамгаалж буй объектуудын жагсаалт
ё. Техник, галт зэвсэг, тусгай хэрэгслийн нэр, төрөл, тоо
Гурав. Гэрээт харуул хамгаалалт эрхэлж буй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих
3.1.Нийгмийн   хэв   журам    хамгаалах    алба   болон   гэрээт   харуул хамгаалалт    эрхлэх    бүртгэлийн    гэрчилгээ    олгосон    аймаг,    нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа, галт зэвсэг болон тусгай хэрэгслийн ашиглалт, хадгалалтад хяналт тавина.                                                 
3.2. Тухайн хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, техник хэрэгсэлд өөрчлөлт орсон тухай бүрт бүртгэлд нэмэлт хийж байна.
3.3.       Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд хагас, бүтэн жилээр тайлан гаргаж, аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэст ирүүлнэ. Тайланд тухайн албанд ажиллаж байгаа болон халагдсан
алба хаагчдын судалгаа, гэрээгээр хамгаалж буй объектын жагсаалт, галт зэвсэг,   тусгай   хэрэгслийн    нэр,   төрөл,    тоо   зэрэг   бусад   шаардлагатай мэдээллийг тусгасан байвал зохино.
3.4. Цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалт эрхэлж буй хуулийн этгээдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд иж бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар шалгалт хийж болно.
3.5. Гэрээт харуул хамгаалалтын бүртгэлийн гэрчилгээ олгосон тухай мэдээг аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс хагас, бүтэн жилээр гарган Нийгмийн хэв журам хамгаалах албаны Бодлого зохицуулалтын хэлтэст ирүүлнэ.
Дөрөв. Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг
 бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгох
4.1.Гэрээт харуул хамгаалалт эрхлэх бүртгэлийн гэрчилгээ олгосон эрх бүхий   цагдаагийн   газар,   хэлтэс   нь   дараах   тохиолдолд   тухайн   хуулийн этгээдийг бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно.
а.  Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн хуулийн этгээд нь өөрөө хүсэлт гаргасан
б. Хуулийн этгээд татан буугдсан
в.  Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, журмыг удаа дараа зөрчсөн
г.   Үйл ажиллагаатай нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй.
д.  Харуул хамгаалалтын алба хаагчдаас удаа дараа гэмт хэрэг/зөрчил/ үйлдсэн болох нь тогтоогдсон.
е. Илт хууль бус үйл ажиллагаанд оролцож, хамгаалалт хийсэн
ё. Шүүх, Прокурор, Цагдаа, Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан
ж.  Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд зааснаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн                                                      
з. Гэрээт харуул хамгаалалт эрхлэх эрхийг бусдад шилжүүлсэн
л. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь тогтоогдсон.
4.2.   Харуул  хамгаалалтын  үйл  ажиллагаа эрхлэхгүй  болсон  хуулийн этгээдийн үйл ажиллагаанд ашиглаж байсан галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрхэхийг цагдаагийн байгууллагын хяналтад шийдвэрлэнэ.
4.3.   Бүртгэлээс хасч,  гэрчилгээг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар  гэрчилгээ  олгосон     эрх  бүхий  цагдаагийн     байгууллага     шийдвэр гарснаас   хойш    нэн   даруй    гэрчилгээ   эзэмшигч   хуулийн    этгээд   болон
үйлчлүүлэгч    байгууллага, харъяалах   татварын    албанд   албан    бичгээр мэдэгдэнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна